Засаг дарга өвөлжилт хүндэрч буй Дархадын сумдад ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
erdenechimeg@montsame.mn
2016-01-26 12:05:47

Хөвсгөл аймгийн Засаг дарга А.Эрдэнэбаатар өвөлжилт хүндэрч буй Улаан-уул, Баянзүрх, Цагааннуур, Ренчинлхүмбэ зэрэг дархадын хотгорын сумуудад ажиллаж өвөлжилтийн байдалтай газар дээр нь ажиллаж байна.

Тус сумуудад гандуу байсны улмаас газрын гарц муу өвс тэжээлийн өмнөх жилүүд шиг бэлдэж чадаагүй, цас их унасан тул өвөлжилт хүндэрч эхэлсэн тул аймгийн өвс тэжээлийн сум дундын фондоос Улаан-Уулд 30, Цагааннуурт 10, Ренчинлхүмбэ суманд 30 тонн өвсийг малчдад үнэгүй олгох шийдвэр гаргажээ.

Мөн малчид болон иргэд хөдөлмөрчидтэй уулзаж өвөлжилтийн байдалтай танилцан, үйл ажиллагааныхаа хөтөлбөрийн биелэлтийг тайлагнаж, иргэдийнхээ санал хүсэлтийг сонсчээ. 

Б.Гантуяа

 

相关新闻