ХӨВСГӨЛ: Арбулаг сумын нутагт үхсэн тарвагыг шинжилгээнд өгчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2025-09-09 17:09:12

Мөрөн, 2025 оны есдүгээр сарын 9 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Арбулаг сумын 6 дугаар багийн нутаг Алт толгойд энэ сарын 8-нд тарвага үхсэн байна гэсэн мэдээллийн дагуу холбогдох албан хаагчид очиж үхсэн тарвагыг Хөвсгөл аймгийн Зооноз өвчин судлалын төвийн шинжилгээнд өгсөн байна.


Одоогоор шинжилгээний хариу гараагүй байна.


Мөн өнөөдөр тус сумын Сүмбэр багт тарвага үхсэн байна гэсэн дуудлагаар холбогдох албан хаагчид очиж үхсэн тарвагыг устгасан байна.


Иймээс иргэд та бүхнийг шинжилгээний хариу гартал анхаарал сэрэмжтэй байж үхсэн тарваганы сэг зэм таарвал Арбулаг сумын Онцгой комисст мэдээлэхийг анхааруулж байна.


Монгол орны 17 аймгийн 137 суманд тарваган тахлын байгалийн голомт идэвхтэй байна.


Хөвсгөл аймгийн хувьд Цэцэрлэг, Цагаан-Уул, Арбулаг, Төмөрбулаг, Баянзүрх, Шинэ-Идэр зэрэг сумд тарваган тахлын голомтот бүс нутагт хамаарагддаг байна.


 

相关新闻