Иргэний зөвлөлийн гишүүнд 7 хүн өрсөлдөж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunzaya@montsame.mn
2015-09-14 14:11:57

Цагдаагийн албаны тухай хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан НИТХ-ын  дэргэдэх Иргэний зөвлөлийн гишүүний сонгон шалгаруулалтыг өнөөдрийн 12:00 цагаас эхэллээ. 

Иргэний зөвлөлд нэр дэвшсэн иргэдийн жагсаалт, товч намтрыг цахим хуудас, мэдээллийн самбар болон бусад хэлбэрээр иргэдэд ил тод тавьж санал авах юм. Тодруулбал нийслэлийн иргэд сонгон шалгаруулалтад оролцохоор нэр дэвшсэн 7 иргэнд www.citycouncil.mn цахим хуудсаар дамжуулан саналаа өгөх юм байна. Иргэдийн саналыг  7 хоногийн хугацаанд авна хэмээн албаныхан хэллээ.

相关新闻
注释