Манай улсад Сөүл хотын дарга Пак Вон Сүн айлчилна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМУлаанбаатар Сөүл хотын хооронд ах дүүгийн найрамдалт харилцаа тогтоосны 20 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байна.
Ойн хүрээнд энэ сарын 20-23-ны өдрүүдэд Улаанбаатар хотод “Сөүлийн өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлэхээр боллоо. Энэ үеэр нийслэлийн Засаг даргын урилгаар БНСУ-ын Сөүл хотын дарга Пак Вон Сүн тэргүүтэй төлөөлөгчид манай улсад албан ёсны айлчлал хийх юм байна. “Сөүлийн өдөр”-ийн хүрээнд урлагийн тоглолт болохоос гадна Монголын Урчуудын эвлэлийн хорооны үзэсгэлэнгийн танхимд “Сөүлийн өдөр” гэрэл зургийн үзэсгэлэнг энэ сарын 21-нд нээнэ хэмээн албаныхан хэллээ.
Б.Заяа
注释