Цагаачлалын асуудлаар тохиролцоонд хүрч чадсангүй
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРБРЮССЕЛЬ. /Xinhua/. Гишүүн улс бүр 160 мянган дүрвэгчээс тодорхой хэмжээгээр заавал хүлээн авч, улсдаа тараан суурьшуулах тухай төлөвлөгөөг Европын Холбооны /ЕХ/ улсуудын дотоод хэргийн сайд нар хэлэлцсэн ч тохиролцоонд хүрч чадсангүй.
Сайд нар өчигдөр Бельгийн нийслэл Брюссель хотод ээлжит бус уулзалт хийсэн юм.
Ойрхи Дорнод болон Африкаас цагаачид болоод дүрвэгчид Европ руу дүрвэсээр байна.
40 мянган дүрвэгчийг хүлээж авахаар ЕХ өнгөрсөн тавдугаар сард шийдсэн билээ.
Гишүүн улс бүрт цагаачдыг тараан суурьшуулах маргаантай төлөвлөгөөг Герман болон Франц санал нэгтэйгээр дэмжсэн бол Чех болон Словак эсэргүүцсэн байна.
Дүрвэгсдийн хямралтай холбоотойгоор үүссэн бэрхшээлийг хамтдаа даван туулахыг уг уулзалтын дараа ЕХ-ны цагаачлалын асуудал хариуцсан комиссар Димитрис Аврамопулос уриалжээ.
Дотоод хэргийн сайд нар ирэх сарын 8-нд дахин уулзах аж.
Г.Доржханд
注释