“Алтаргана-2016” наадам Улан-Үдэд болно
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ“Алтаргана -2016” наадам ирэх долдугаар сарын 1-3-нд ОХУ-ын Буриад улсын нийслэл Улаан-Үдэ хотноо болох тов зарлалаа.
Олон улсын чанартай тус наадмыг энэ жил 12 дахь удаагаа зохион байгуулж байгаа юм.
Сүүлийн жилүүдэд тус наадам цар хүрээгээ улам тэлж Монгол, Орос, Хятад улсад суугаа буриадууд хүрэлцэн ирж дуу хуур, ёс заншил, эрийн гурван наадмын төрлөөр өрсөлдөх болсон. Энэ удаад буриад ардын дуу, үлгэр магтаал, яруу найргийн тэмцээнээс гадна Сайхан бүсгүй шалгаруулах “Дангина” тэмцээн болох юм.
Наадмын зохион байгуулах хорооны даргаар Буриад улсын Соёлын яамны сайд Тимур Цыбиков ажиллаж байна. Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор “Алтаргана” наадмын зохион байгуулах хороог байгуулж, Улаан-Үд хотноо болох наадмын бэлтгэлдээ оржээ.
Ж.Болор