Нийгмийн даатгалынхан нээлттэй өнжинө

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
gantuya@montsame.mn
2016-02-19 15:21:04

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Засаг даргын захирамжаар өчигдөр “Нэг цонхны өдөрлөг” -ийг хуваарийн дагуу зохион байгуулж байна.

Уг захирамжийн хүрээнд өчигдөр 7,8,9,10,11 дүгээр хороонд өдөрлөгийг зохион байгуулж, дүүргийн хэлтэс, албадын мэргэжилтнүүд хороод дээр очиж, иргэдэд мэдээлэл өгч, санал, хүсэлтийг нь хүлээн авч шийдвэрлэжээ. 

Өдөрлөгийн үеэр Нийгмийн даатгалын тухай хуулийн талаар зөвлөгөө, мэдээлэл өгөх, ажилласан жил тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хууль, Нийгмийн даатгалын сайн дурын даатгалд иргэд даатгуулагчийг хамруулах, Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийг сурталчилах, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг сурталчилах, эрүүл мэндийн даатгалд иргэдийг хамруулах, Нийгмийн даатгалын тухай хуульд орсон нэмэлт өөрчлөлтийг сурталчилах зэрэг үйл ажиллагаа явуулсан байна.

Цаашдаа бусад хороонд өдөрлөг зохион байгуулж ажиллахаар төлөвлөжээ. 

Н.Туяа

相关新闻