Ази Номхон далайн бүсийн чуулганд Өмнөговиос хоёр бүсгүй оролцов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
erdenechimeg@montsame.mn
2016-02-21 19:42:54

Ази Номхон далайн эмэгтэйчүүдийн 60 дугаар чуулганд Монгол Улсаа төлөөлөн дөрвөн бүсгүй оролцож байгаа бөгөөд тэдний хоёр нь Өмнөговь аймгийнх юм.

2-р сарын 18, 19-ний өдрүүдэд Тайландын Бангкокт болж буй тус чуулган нь НҮБ-аас 2016-2030 он хүртэлх жендерийн тэгш байдлыг хангах санхүүжилт бий болгох бодлогыг нэгтгэж дэлхийн чуулганд оруулах зөвлөмжийг гаргах зорилготой ажээ. Дээрх чуулганы үер эмэгтэйчүүдийг дэлхий нийтээрээ дэмжих тухай бодлогуудын санал яригдсан байна. Үүний тулд НҮБ, Засгийн газрууд, хувийн хэвшил, эмэгтэйчүүдийн олон нийтийн байгууллагууд нэгдэн ажиллаж байж үр дүнд хүрэх юм гэдэг дээр санал нэгдэж байна. Энэхүү чуулганд   Өмнөговь аймгаас “Ухаалаг шийдэл гэгээн амьдрал” ТББ-ынхан Монгол Улсаа төлөөлөн оролцсон юм.

Өмнөговь аймаг Д.Мишигсүрэн

相关新闻