ӨМНӨГОВЬ: Ургац хураалт 20 хувьтай үргэлжилж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
galt.deegii@gmail.com
2025-09-09 17:26:08

Даланзадгад, 2025 оны есдүгээр сарын 9 /МОНЦАМЭ/. Өмнөговь аймгийн хэмжээнд 2025 оны намрын ургац хураалтын ажил ид үргэлжилж байна.


Тодруулбал, тус аймагт 700 орчим иргэн, аж ахуй нэгж газар тариалан эрхэлж байна.


Энэ жил төмс 57.7 га, жимс, жимсгэнэ 34.5 га, тэжээлийн ургамал 26.9 га, хүнсний ногоо 95.6 га нийт 214.71 га талбайд тус тус тариалжээ.


Өмнөх оны мөн үеийнхээс төмс 2.4 га, таримал тэжээл 1.9 га, хүнсний ногоо 3.7 га талбайгаар нэмсэн үзүүлэлттэй байна.


Одоогийн байдлаар ургац хураалт 20 гаруй хувьтай явж байна. Тус аймагт орон нутгийн хөрсөндөө тариалсан төмс 5000, байцай 8000, лууван 6000, сонгино, манжин 5000, помидор 6000, тарвас 5000 төгрөгөөр худалдаж байна. 

相关新闻