Орон орны залуус “ Хаврын баяр”-аа тэмдэглэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
mn_tuul@montsame.mn
2016-02-22 13:29:51

МЗХ-ноос Монголд Улсад сурч амьдарч байгаа орон орны оюутан залуусыг хамруулсан “Хаврын баяр-2016” олон улсын залуучуудын өдөрлөг өнгөрсөн бямба гарагт зохион байгууллаа.

Өдөрлөгт Монгол, Лаос, Япон, Афганистан, Орос, Итали, Турк, БНАСАУ, БНСУ, Герман,  Хятад, Тайланд зэрэг орны 100 гаруй төлөөлөгчид оролцов.

Арга хэмжээг нээж МЗХ-ны Удирдлага, төлөвлөлт хамтын ажиллагааны газрын дарга Ч.Хонгорзул үг хэлсэн бөгөөд “ Энэхүү арга хэмжээ нь жилээс жилд өргөжин “Хаврын баяр”-т оролцох оюутан залуусын нэмэгдсээр байна. Энэ нь Монголд сурч буй олон орны залуус ойртон нөхөрлөж бие биендээ тусалж дэмжих, өөрийн орны соёл уламжлалаа таниулах, суралцах чухал ач холбогдолтой юм” хэмээн онцоллоо.

Өдөрлөгт ЭСЯ-дын төлөөлөл болон олон улсын байгууллагын хүндэт зочид төлөөлөгчид урилгаар оролцсон аж.  

 

Б.Туул

相关新闻