Сумдын засаг дарга нартай үр дүнгийн гэрээ байгууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАРСүхбаатар аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний агентлаг, сум, багийн 2015 оны үйл ажиллагааны үр дүнг тооцох, 2016 оны ажлын зорилго, чиглэлээ хамтран тодорхойлох, удирдах ажилтны зөвлөгөөнийг зохион байгууллаа.
Зөвлөлгөөнд сумдын Засаг дарга, засаг даргын орлогч, ЗДТГ-ын дарга болон алба агентлагийн дарга нар оролцож хийсэн ажлаа тайлагнаж бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа.
Удирдах ажилтны зөвлөлгөөн өмнө жилүүдэд сар шинийн өмнө болдог байсан бол энэ жил цас зудтай байгаагаатай холбоотойгоор хойшлогдсон. Энэ жилийн удирдах ажилтны зөвлөлгөөн засаглалын бүрэн эрхийн хугацааны сүүлийн зөвлөгөөн болж байгаагаараа онцлогтой юм.
2015 оны хувьд Сүхбаатар аймаг амжилт бүтээл арвинтай жил байсан. Мөн байгалийн давтагдашгүй хүчин зүйлээс үүдэж өвөлжилт хүндэрч, хүндхэн цаг үеийг туулж байгаа талаар аймгийн ЗДТГ-ын дарга Ц.Лхамсүрэн зөвлөлгөөнийг нээж хэлсэн үгэндээ тодотголоо. Сумдын удирдлага 2015 онд улс, орон нутгийн хөгжлийн хөрөнгө оруулалтаар хийгдсэн ажлын тайлангаа тавилаа.
Т. Одончимэг