Тэмээчдийн баяраа тэмдэглэхээр зэхэж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
erdenechimeg@montsame.mn
2016-02-23 16:15:42

Өмнөговь аймгийн Манлай сумынхан 2 дугаар сарын 25-нд тэмээчдийн баяраа тэмдэглэнэ.

Жил бүр зохион байгуулдаг тус үйл ажиллагааны үеэр хурдан тэмээний уралдаан, тэмээн поло тэмцээн, сайхан буур, ингэ, үндэсний хувцсаараа гоёсон, сайхан тэмээтэй сайхан хосыг тус тус шалгаруулах юм байна. Мөн тухайн өдрийнхөө үдэш “Хаврын урь” цэнгүүнийг зохион байгуулахаар төлөвлөөд байгаа гэж Манлай сумын Засаг дарга Р.Бурмаа ярилаа.

Тус сум нь 11 мянган тэмээтэй бөгөөд дээрх арга хэмжээг зохион байгуулснаар  дэлхийд ховор хоёр бөхт тэмээг өсгөн үржүүлэх, хайрлан хамгаалахад түлхэц болдог ажээ.

Өмнөговь аймаг Д.Мишигсүрэн

相关新闻