Тост, Тосон бумбын нурууг улсын тусгай хамгаалалтад авахыг нутгийн иргэд хүсч байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
erdenechimeg@montsame.mn
2016-02-23 20:43:31

Гурвантэс сумын Тост баг аймгийнхаа 58 багаас 2015 оны ажил үйлсээрээ дэд байрт шалгарсан амжилттай бичин жилтэйгээ золгоод байна. Байгалийн үзэсгэлэнт газрууд олонтой тус баг нь 296 өрхтэй, 995 хүн амтай, 40368 мянган толгой малтай ажээ.

Сүүлийн гурван жил тогтмол мал сүрэг, хүн ам, ажил үйлсээрээ өсөж яваа тус багийн нутаг Тост, Тосон бумбын нурууг улсын тусгай хамгаалалтанд авахыг нутгийн иргэд хүсч байна. Бидний гаргасан амжилт нутгийн иргэд сэтгэл нэгтэй хамтарч ажилласны үр дүн гэж Тост багийн засаг дарга Н.Галаахүү онцолсон юм.

“Тост, Тосон бумбын нурууг улсын тусгай хамгаалалтанд авах дээр баг, сум, аймгийн удирдлагууд нэг бодолтой байгаа бөгөөд бидний хүсэлтийг хүлээн авч уг газрыг улсын тусгай хамгаалалтанд авчихвал бид маш их баярлах болно. Тосон бумбын нэг онцлог нь зэрлэг хонь буюу аргалийн сүргийн нутаглахад хамгийн тохиромжтой нутаг” гэж тус багийн малчин Б.Батаа ярьж байна.

Мөн энэ бүс нутагт 1980-аад оны үед нэн ховор мазаалай амьдарч байсныг нутгийн иргэд онцолж байгаа юм. Хэрвээ Тост, тосон бумбын нурууг улсын тусгай хамгаалалтанд авчихвал ховордоод байгаа ан амьтад тэр дундаа дэлхийн ховор цоохор ирвэс амар тайван нутаглах бүрэн боломжтой болох юм.

Өмнөговь аймаг Д.Мишигсүрэн

相关新闻