“МИАТ” ХК-ийн “Нойтон түрээс”-ийн экипаж өнөөдөр эх орондоо ирж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2018-09-24 17:18:52

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Үндэсний агаарын тээвэрлэгч “МИАТ” ХК дэлхийн бусад улс орнуудад өөрийн компанийн онгоц болон экипажийг түрээслүүлэн ажиллуулж байна.

Энэ нь тус компанид нэмэлт валютын орлого олох нэг эх үүсвэр болдог байна. Манай улсын далбаатай, “МИАТ” ХК-ийн онгоц экипажийн хамт дэлхийн олон оронд нисч байгаагаас “Нойтон түрээс”-ийн үйл ажиллагааны ээлжит экипаж ажил үүргээ гүйцэтгээд өнөөдөр Чех улсаас эх орондоо ирж байна.

“МИАТ ХК 189 хүний суудал бүхий “Boeing 737-800” агаарын хөлгөө БНЧУ-ын Тravel Service компанид нойтон түрээсийн журмаар түрээслүүлэхээр харилцан тохирсон байна. Үүний өмнө өнгөрсөн жил тус компанид Boeing 737-800 агаарын хөлгөө нойтон түрээсийн гэрээгээр амжилттай түрээслүүлж байсан юм.


Тодруулга:Нойтон түрээс гэдэг нь түрээслүүлэгч  агаарын хөлөг, түүний техник үйлчилгээ, нисэх бүрэлдэхүүн анхдагч болон гуравдагч этгээдийн өмнө хүлээх хариуцлагын даатгалыг бүрэн хариуцаж, харин түрээслэгч нь зорчигч, ачаа тээшний хариуцлагын даатгал, газрын үйлчилгээ, агаарын хөлгийг нислэгт гаргах ажлыг гүйцэтгэдэг түрээсийн нэг хэлбэр юм. Өөрөөр хэлбэл, МИАТ ХК агаарын хөлөг, техник үйлчилгээ, нисэх бүрэлдэхүүн, их бие болон гуравдагч этгээдийн өмнө хүлээх хариуцлагын даатгалыг бүрэн хариуцах юм. Дээрх гэрээний дагуу эхний ээлжинд МИАТ ХК-ийн нисэгч, инженер, үйлчлэгч, нислэгийн хяналт зохицуулалтын ажилтнуудаас бүрдсэн нийт 20 гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг БНЧУ-д ажиллалаа. Гэрээний хүрээнд Boeing-737-800 агаарын хөлгөөр Европ, Хойд Африк болон ОХУ-ын 50 орчим чиглэлд нислэг үйлдсэн байна.

Б.Болд

相关新闻