МСҮТ-д суралцагчдын тоо буурчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
dusem11@yahoo.com
2018-09-29 13:36:24

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  Мэргэжил, сургалт үйлдвэрлэлийн төв /МСҮТ/-д 2018-2019 оны хичээлийн жилд 35.8 мянган суралцагчид суралцаж байгаа нь өмнөх оноос 4.3 мянгаар буурсан байна.


2017-2018 оны хичээлийн жилд мэргэжлийн сургалт, үйлдвэрлэл (МСҮТ)-ийн 83 төв үйл ажиллагаа явуулж байгаагийн 50 нь төрийн өмчийн, 33 нь хувийн өмчийн сургууль байна. Нийт МСҮТ-ийн 49 нь бие даасан, 19 нь коллежийн, зургаа нь дээд сургуулийн, ес нь их сургуулийн харьяа байна.


Дашрамд дуулгахад, 2019 оны төсвийн төслийг баасан гарагт өргөн барихдаа МСҮТ-ийн оюутнуудад сар бүр 100 мянган төгрөг олгохоор тусгажээ. Өмнө нь оюутан бүрт 70 мянган төгрөг олгож байсныг зогсоосон юм.

相关新闻