Сургууль, цэцэрлэг орчмын авто замын хөдөлгөөнийг цагийн хязгаартай болголоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2018-10-10 09:33:33
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/. Сурагчдын аюулгүй байдлыг хангах зорилгоор тавдугаар сургууль, I-XV цэцэрлэгийн баруун талын авто замыг ажлын өдрүүдэд 07.00-09.00, 12.00-14.00, 16.00-19.00 хүртэл замын хөдөлгөөнийг хааж, нэг чигийн урсгалтай болголоо.

Уг замыг 2013 онд замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор байрьсан ч сургууль, цэцэрлэгтэй хэт ойр, жолооч нар уг замаар хурдаа сааруулахгүй хөдөлгөөнд оролцох, түгжрэл үүсэх зэрэг олон асуудал үүсээд байсан юм. Иймд аймгийн удирдлагууд дээрх замын нөхцөл байдалтай танилцаж уг шийдвэрийг гаргажээ.

Цаашид сургууль, цэцэрлэгтэй ойр авто зам барихгүй байх, хэрэв барих шаардлага гарвал хүүхдийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр тооцоо, судалгаа, иргэдийн санал асуулга зэргийг үндэслэх хэрэгтэй гэдгийг Засаг дарга Д.Батлут холбогдох байгууллагуудад анхааруулав.

Б.Оюун-Эрдэнэ

 

 

 

相关新闻