Хайкинг алхалтын клуб нээжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
erdenechimeg@montsame.mn
2016-03-01 13:10:53

Сүхбаатар аймгийн бурхан шашинтны төв Эрдэнэмандал хийдийн дэргэдэх сүсэгтний холбоо, Сайн бүхний үндэс залуучуудын холбооноос хамтран Эрүүл ухаалаг, эрч хүчтэй амьдарцгаая уриан дор “Хайкинг” эрүүл алхалтын клубыг нээжээ.

Тэд анхны алхалтаа өнгөрсөн ням гарагт зохион байгуулсан байна. Явган алхах бол хүний эрүүл мэндэд хамгийн их ач тустай эмчилгээ юм. Тийм ч учраас тэдний хувьд хүүхэд багачууд, сурагчид мөн суугаа ажилтай хүмүүсээ өөрсөдтэй нь нэгдэж эрүүл мэнддээ хөрөнгө оруулахыг уриалж байгаа юм. Явган аяллыг долоо хоногийн ням гараг бүрт зохион байгуулах юм.

Аялаөл нар зөв эргэх байдлаар чиглэлээ өөрчлөх бөгөөд алхаан дундаа хийдийн лам, багш нар оролцогсдод хандан хэрхэн уул усаа хайрлан хамгаалах, эцэг эхээ асран хүндэтгэхийн тухай сургааль айлдаж, өөр хоорондоо харилцан ярилцаж явах юм.

Нээлтийн алхалтанд Баруун-Урт сумын дөрвөн ЕБС, МСҮТ-ийн 60 гаруй сурагчид оролцжээ.

Т. Одончимэг

相关新闻