Баян-Өлгийд хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг буурахгүй байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙБаян-Өлгий /МОНЦАМЭ/.
Баян-Өлгий аймагт хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг
буурахгүй байна. Энэ тухай аймгийн Цагдаагийн газрын дарга, хурандаа Б.Батхүү аймгийн Гэмт хэргээс урьдчилсан сэргийлэх ажлыг зохицуулах салбар
зөвлөлтэй хамтран зохион байгуулсан "Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын
эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нь" сэдэвт хэлэлцүүлгийн үеэр мэдэгдлээ.
Тухайлбал, тус аймагт
2012-2017 оны 1982 гэмт хэрэг бүртгэгдсэнээс 53,3 хувийг нь хүний эрүүл
мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг эзэлжээ. Үүнээс 461 гэмт хэрэг гэр орон сууцанд, 159 хэрэг бэлчээрт, 106 хэрэг баар, цэнгээний газарт, 11 хэрэг
сургууль дээр, 29 хэрэг төрийн байгууллагад, 188 хэрэг бусад газарт тус тус болжээ.
"Гэр бүлийн гишүүдийн
хэрүүл, маргаан, хүмүүсийн хувийн таарамжгүй харьцаа, иргэдийн хууль эрх зүйн
мэдлэг болон хувь хүний харилцааны соёл, ухамсрын дутмаг байдал, согтууруулах
ундаа хэтрүүлэн хэрэглэх, малчдын бэлчээрийн маргаан зэрэг шалтгаанууд энэ
төрлийн гэмт хэрэг үйлдэгдэхэд нөлөөлж байгаа"-г тэрээр онцлов.
Тийм учраас гэмт хэргийн гаралтыг саармагжуулах, иргэдийн хууль эрхийн мэдлэгийг дээшлүүлэх чиглэлээр сургалт, сурталчилгааны ажлууд зохион байгуулах, урьдчилан сэргийлэх ажилд зарцуулах зардлыг тусад нь батлах, сумдын Засаг дарга, газрын даамал болон эрх бүхий бусад албан тушаалтан өөрсдийн хариуцсан бэлчээрийн маргааныг эцэслэн шийдвэрлэх, энэ төрлийн гэмт хэргийн хор уршиг, хүлээлгэх хариуцлага, урьдчилан сэргийлэх ойлголтыг ерөнхий боловсролын сургалтын хөтөлбөрт бүлэг сэдэв болгон оруулах шаардлагатайг хэлэлцүүлэгт оролцсон хэлтэс, агентлаг болон сумдын ИТХ-ын дарга нар, сургуулийн удирдлагуудад зөвлөлөө.
Ө.Нурболат