МАН-ын удирдах ажилтнуудын зөвлөгөөн болж, зөвлөмж гаргав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙАрхангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн Монгол Ардын Намын хорооноос Удирдах ажилтны зөвлөгөөнийг 10 дугаар сарын 24-нд зохион байгууллаа. Зөвлөгөөнд 19 сумын намын дарга, үүрийн дарга, хяналтын хэсэг, төрийн бус байгууллагын удирдах түвшний дарга нарын 185 төлөөлөл оролцов.
Зөвлөгөөнийг Архангай аймгийн Монгол Ардын Намын бүх шатны намын хороодын үйл ажиллагааг сайжруулах, идэвхжүүлэх, 2020 оны шат шатны сонгуулийн бэлтгэл ажлыг хангах, нэгдсэн бодлого, үйл ажиллагаагаар хангах, сургалт зөвлөгөөн зохион байгуулж тэдний үйл ажиллагаанд мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх зорилготой зохион байгуулжээ.
Зөвлөгөөнөөс тус аймгийн МАН-ын бүх гишүүдэд хандаж, намаас улс төрийн болон төрийн албан тушаалд сонгогдож, томилогдсон бүх гишүүд
эрхэлж буй ажилдаа эзэх болох, ажлаа сайжруулах, сахилга, хариуцлага, дэг журмыг
баримтлах, намын мөрийн хөтөлбөр, сонгуулийн мөрийн хөтөлбөрийг шат шатандаа
бүрэн хэрэгжүүлж ажиллахад анхаарч, үр дүнг тооцож, олон нийтэд ил тод,
нээлттэй сурталчлах, хүний нөөцийн оновчтой бодлого хэрэгжүүлэх зэрэг зургаан чиглэл бүхий зөвлөмж гаргажээ.