“Сансар-38” олимпиадад түрүүлсэн сурагч ОХУ-д суралцана
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАНБулган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Гурванбулаг
суманд Монгол хүн сансарт ниссэний 38 жилийн ойд зориулсан Монгол Улс, ЗХУ-ын
баатар, сансрын нисэгч Ж.Гүррагчаагийн нэрэмжит “Сансар-38” хэлний олимпиад
ирэх долоо хоногт болно.
МУБИС, аймгийн боловсрол, соёл урлагийн
газар, тус сумын сургууль хамтран зохион байгуулах олимпиадад оролцсон 12
дугаар ангийн сурагч монгол, англи хэлний төрөлд түрүүлбэл МУБИС, орос хэлний
хичээлээр хамгийн өндөр оноо авбал ОХУ-д суралцах эрх авах юм байна.
Монгол бичгийн төрлөөр VII, VIII, IX, монгол хэл
бичиг, уран зохиолын нэгдмэл төрлөөр X, XI, англи хэлээр VI-XI, орос хэлээр VIII-XI ангийн сурагчид өрсөлдөнө.
Тус олимпиадын монгол, англи, орос дууны
уралдаанд олимпиадад оролцож байгаа сурагчид авьяасаа сорих бөгөөд монгол дуу
нь сансрын сэдэвтэй байх аж.
Мөн багш нарын дунд мэргэжлийн олимпиад зохион
байгуулж, сургалт хийхээр төлөвлөжээ. Өнгөрсөн хавар тус
суманд мал амьтны гоц халварт шүлхий өвчин гарч хорио цээрийн дэглэм тогтоосон учраас энэхүү олимпиад хойшлогдсон аж.
М.Батжаргал