"Орос хэлний 7 хоног”-оор оюутнууд авьас чадвараараа өрсөлдөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2018-10-29 13:08:28

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Орос-Монголын найрамдал, хамтын ажиллагааны өдрүүдийн хүрээнд МУБИС-ийн НХУС-ийн Орос хэл, арга зүйн тэнхимээс уламжлалт “Орос хэлний 7 хоног” үйл ажиллагааг зохион байгууллаа.

Энэхүү баярын арга хэмжээний үеэр “Орос хэлэнд хэн сайн орчуулах вэ?”, “А.С.Пушкины шүлгийг хэн уран яруу унших вэ?”, “Орос дуу хэн сайн дуулах вэ?”, орос хэл, орон судлалын сэдэвт “АХА” зэрэг уралдаан тэмцээн зохион байгуулж, МУБИС-ийн НХУС, МБУС, БСС-ийн оюутан залуус авьяас чадвар, мэдлэг оюунаа уралдуулав. 
“Орос хэлэнд хэн сайн орчуулах вэ?” уралдааны тэргүүн байрыг ОХБ-3-р ангийн оюутан Х.Ирина, дэд байрыг ОХБ-3-р ангийн оюутан Б.Лувсанцэрэн, гуравдугаар байрыг Физикийн Багшийн -2-р ангийн оюутан Б. Мустафа, “А.С.Пушкины шүлгийг хэн уран яруу унших вэ?” тэмцээний нэгдүгээр байрыг ОХБ-1-р ангийн оюутан Ц.Алтанзул, дэд байрыг ОХБ-4-р ангийн оюутан Э.Нуркен, гуравдугаар байрыг ОХБ-3-р ангийн оюутан О.Үйтүмэн, тусгай байрыг ОХБ-1-р ангийн оюутан А.Оюунбагана, М.Маралмаа, ОАХБ-1-р ангийн оюутан У.Дэлгэрсайхан нар эзлэв.

“Орос дуу хэн сайн дуулах вэ?" уралдааны тэргүүн байрыг ОХБ-4-р ангийн оюутан Э.Нуркен, дэд байрыг ОХБ-3-р ангийн оюутан У.Хонгорзул, гуравдугаа байрыг ОАХБ-1-р ангийн оюутан Б.Саруул, тусгай байрыг Орос хэлний багшийн ангийн оюутан Ц.Ууганжаргал, Ц.Алтанзул, О.Үйтүмэн, Сэтгэл судлалаын 4-р ангийн оюутан Г.Оюун-Ундрах, орос, монгол хэлээр явагдсан орос хэл, орос орон судлалын сэдэвт “АХА” тэмээний (орос хэлээр) нэгдүгээр байрыг ОХБ-4-р ангийн оюутан Б.Лувсанцэрэн, дэд байрыг ОХБ-4-р ангийн оюутан А.Жансулу, гуравдугаар байрыг ОХБ-3-р ангийн оюутан Ц.Оюунтуяа, тус тэмцээний монгол хэлээр зохион байгуулсан төрөлд нэгдүгээр байрыг Химийн багшийн 3-р ангийн оюутан Сажидмаа, дэд байрыг ОАХБ-1-р ангийн оюутна Б.Өнөрсайхан, гуравдугаар байрыг Хятад хэлний багшийн 4-р ангийн оюутан Т.Түвшинтөгөлдөн нар тус тус эзэлж, диплом, мөнгөн шагналын эзэд боллоо. 
“Орос хэлний 7 хоног” баярын үйл ажиллагааны хаалтын арга хэмжээг Орос хэл, арга зүйн тэнхимийн эрхлэгч, дэд профессор Ш.Цолмон нээж, зочид, оролцогчдод хандан үг хэлсэн юм. Тус арга хэмжээнд МУБИС-ийн НХУС-ийн Хөтөлбөрийн албаны дарга Г.Агиймаа, Россотрудничество агентлагийн даргын үүрэг гүйцэтгэгч, сурган хүмүүжүүлэх ухааны доктор Будаева Татьяна Чагдуровна, тус байгууллагын албаны дарга Алексей Крохалев болон тэнхимийн бүх эрдэмтэн багш, оюутан оролцож, уралдаанд амжилт гаргасан оюутнуудад шагнал гардуулан баяр хүргэв.
Дашрамд мэдээлэхэд, орос хэлээр дэлхийн 300 сая гаруй хүн  ярьдаг бөгөөд 160 сая гаруй хүний төрөлх хэл, 114 сая хүний хоёр дахь хэл нь болдог байна.

相关新闻