Гадаад, дотоодын 450 гаруй оюутан нийслэлийн түүх соёлтой танилцав
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛУлаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны түүхт 379 жилийн ойг угтан их, дээд сургуульд элсэн суралцаж буй хөдөө орон нутгийн оюутнууд болон Монгол Улсад суралцаж буй гадаадын оюутан залуусыг хамруулсан хотын аяллыг энэ сарын 23-27-нд Нийслэлийн Аялал жуулчлалын газраас 10 дахь жилдээ зохион байгууллаа.
Монгол, ОХУ, БНХАУ, Унгар, Австрали, БНСУ, Лаос улсын 450
гаруй оюутан Улаанбаатар хотод хүрэлцэн ирсэн жуулчдын тав тух, аюулгүй
байдлыг ханган, аялал жуулчлалын үйлчилгээний чанар болон хүртээмжийг
нэмэгдүүлж буй Ulaanbaatar City Tour буюу хотын аяллын автобусаар 5 хоногийн
турш аялав.