ШУА-ийн хүрээлэнгүүд энэ сарын 12-16-нд нээлттэй өнжинө
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛУлаанбаатар /МОНЦАМЭ/. Жил бүрийн 11 дүгээр сарын сүүлийн долоо хоногт шинжлэх ухааны ажилтны баярын өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай.
Энэхүү өдрийг угтан ШУА, харьяа хүрээлэнгүүд олон арга хэмжээ зохион байгуулахаар
төлөвлөжээ. Тухайлбал, оны онцлох ажлуудаа нэрлэж,
эрдэмтэн судлаачдынхаа ололт амжилтыг дүгнэх юм. Энэ үйл явдал нь салбарынхан
төдийгүй нийт монголчуудын бахархал юм.
Шинжлэх ухааны ажилтны өдрийг угтаж ШУА-ийн 10 хүрээлэн энэ сарын 12-16-ны
өдрүүдэд нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулна. Энэ үеэр шинжлэх ухааны байгууллагуудтай
танилцах, монголын эрдэмтэд юу хийдэг вэ гэдгийг сонирхох боломжтой.