Хувийн хэвшлийнхэн ч бүтээн байгуулалтад гар бие оролцож байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2018-11-15 17:25:21

Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн тэргүүлэх хүнсний үйлдвэр "Өнөд өвлөх урлахуй" ХХК хамт олон Өмнөговьчууддаа хогоо ангилан ялгаж, амьдралын зөв хэвшилтэй болохыг уриаллаа.

Энэ жилийн хувьд тус хамт олны 10 жилийн ой тохиож байгаа бөгөөд уг ойн ажлынхаа хүрээнд хог ангилан ялгах цэгийг үйлдвэрийнхээ орчинд бий болгосон байна. Энэхүү цэгийг бий болгосноор иргэддээ зөв дадал хэвшилтэй болж, гарч буй хог хаягдлаа ангилан ялгаж дараагийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх боломжийг нээж өгөхийг уриалж байгаа юм. 

Мөн энэ жилийг тус аймгийн хувьд бүтээн байгуулалтын жил болгон зарлаж бүтээн байгуулалт ид өрнөж байна. Тиймээс ч тус аймагт бүтээн байгуулалтын ажилд төрийн болон хувийн хэвшил, иргэд ч гар бие оролцож байгаа ажээ. Уг хүнсний үйлдвэрийнхэн бүтээн байгуулалтын жилийн хүрээнд Даланзадгад суманд үерийн ус зайлуулах 70 метр далан, шуудуу, авто машины стандарт зогсоол, 180м сайжруулсан шороон зам, бохир, цэвэр, дулааны худгуудыг стандартын дагуу засварласан байна.

Даланбулаг хүнсний үйлдвэрийн хамт олны хийсэн дээрх бүтээн байгуулалтууд нь нийтийн эзэмшлийн талбайд нийтдээ 26 сая 750 мянган төгрөг хөрөнгө зарцуулжээ.

相关新闻