ӨМНӨГОВЬ: Говийн оюу хөгжлийг дэмжих сан тогтвортой хөгжлийн хөтөлбөрүүдэд түлхүү анхаарна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
galt.deegii@gmail.com
2025-12-18 15:21:25

Даланзадгад, 2025 оны арванхоёрдугаар сарын 18 /МОНЦАМЭ/. Өмнөговь аймаг болон Ханбогд сумын ЗДТГ, “Оюу толгой” компани 2015 онд хамтын ажиллагааны гэрээ байгуулж байсан юм.


Уг гэрээний хүрээнд “Оюу толгой” компани жил бүр 5 сая ам.доллартай тэнцэх санхүүжилтийг Өмнөговь аймгийн тогтвортой хөгжил, иргэдийн амьжиргааг сайжруулах төсөл, хөтөлбөрүүдэд олгодог.


Орон нутагт ач холбогдолтой том, жижиг бүх төрлийн төслийг тэнцвэртэй дэмжин ажиллаж байгаа бөгөөд ирэх жилүүдэд боловсрол, эрүүл мэнд зэрэг урт хугацааны тогтвортой хөгжлийн хөтөлбөрүүдэд түлхүү анхаарч ажиллахаа төслийн баг илэрхийлж, багш нарын чадавх, англи хэлний боловсролыг сайжруулах 5 жилийн хугацаатай хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлжээ.


Сүүлийн 10 жилийн хугацаанд Говийн оюу хөгжлийг дэмжих сан давхардсан тоогоор 840 мянга гаруй хүнд төсөл, хөтөлбөрүүдийн үр шимийг хүргэсэн бөгөөд бичил зээл авсан бизнес эрхлэгчид, тэтгэлэгт хамрагдсан оюутнууд, шинэ сургууль, цэцэрлэгийн хүүхдүүд, шинээр ажлын байртай болсон иргэд, малчин өрхүүд багтаж байна.

相关新闻