Элчин сайд Мурат Карагөз мэндчилгээ дэвшүүлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2016-03-08 13:29:39

Дэлхийн эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Турк-Монголын нийт эмэгтэйчүүдэд чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлж байна.

1908 онд анх тэмдэглэж эхэлсэн өдрөөс хойш өнөөг хүртэл эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах талбарт том ахиц гарсан хэдий боловч өнөөгийн нийгэмд эмэгтэйчүүдэд илүү сайн, аюулгүй, тэнцвэртэй орчин төгс утгаараа бүрдээгүй байна. Эмэгтэйчүүдийн эрхийг хэрхэн хамгаалж буйгаар нь тухайн нийгмийг хэр их хөгжсөн бэ гэдгийг харж болно. Өдгөө Турк Улсын Гадаад хэргийн яамнаас олон эмэгтэйчүүд өндөр дээд хэмжээний албан тушаалд томилогдон ажиллаж байгааг бахархалтайгаар тэмдэглэхийн сацуу эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах, тэдний шударга ёс, ижил боломжоор хангагдах тэмцэлийг дэмжиж байгаагаа илэрхийлээд Та бүхэнд дахин баяр хүргэе.

相关新闻