Он гарснаас хойш 70 хүн усанд энджээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Он гарснаас хойш энэ сарын 25-ныг хүртэл гол, усны ослын 87 удаагийн дуудлага бүртгэгдэж, 70 хүн энджээ. Тэдний 20 нь хүүхэд байсныг ОБЕГ-аас мэдээлэв.
Гол усанд зориулалтын бус хийлдэг гудас,
завь, дугуй ашиглаж “тоглосон”, нэгнээ гол,
ус руу шидсэн шалтгаанаар хүүхдүүд усанд эндэж байгааг
аврагчид онцолж байна.
Тиймээс гол, ус бараадаж, амарч, аялахдаа юулгүй байдлаа хангах, хүчтэй
урсгалтай сэлэхэд хэцүү голын ус руу орохгүй байхыг анхаарууллаа. Голын эргүүлэг маш сайн сэлдэг хүнийг
ч татаж холдуулах аюултай. Мөн тунгалаг
бус голын усан дотор хад, чулуу мөргөх эрсдэлтэй тул баримжаагүй гол, усанд орохгүй байх нь зөв юм. Хүйтэн ус хүний хөдөлгөөнийг сааруулж, судас агшиж
биеийг хөшингө болгох эрсдэлтэй. Иймд голын
усанд живж буй хүнийг аврах
гэж араас нь оролгүй урт мөчир, уяа,
хөвдөг зүйл шидэж, 105 дугаарт яаралтай
дуудлага мэдээлэл өгөхийг зөвлөж
байна.
Бассейнд, голын
усанд сэлэх нь өөр учир сайн сэлнэ гэж
“онгирч” болохгүй, хийлдэг
гудас, завь, хөвөгч тоглоом голын усанд зориулагдаагүй тул эдгээрийг ашиглахгүй, мэргэжлийн байгууллагаас өгч буй заавар, зөвлөмжийг даган, гол,
усны ойролцоо амарч, зугаалахдаа ар
гэрийнхэндээ мэдэгдэж байхыг ОБЕГ-аас анхаарууллаа.