Цахимаар 41 улсын 12681 иргэнд виз олгожээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2025-08-26 16:52:01

Улаанбаатар, 2025 оны наймдугаар сарын 26 /МОНЦАМЭ/. Гадаадын иргэн, харьяатын газар өнгөрсөн долоодугаар сард гадаадын 4811 иргэнд визийн зөвшөөрөл, 3102 иргэнд виз, цахим визийн evisa.mn системээр 41 улсын 12681 иргэнд виз олголоо.


Тус газрын мэдээлснээр эрх бүхий байгууллагын зөвшөөрлийг үндэслэн гадаадын 1810 иргэнд Монгол Улсад оршин суух зөвшөөрөл олгож, 2230 иргэний оршин суух зөвшөөрлийн хугацааг сунган, 701 иргэний бүртгэлийг хассан байна.


Цахим үйлчилгээний нэгдсэн системээр 25335 иргэний хүсэлтийг хүлээн авч хянан шийджээ. Мөн Монгол Улсад албан болон хувийн хэргээр оршин суух зөвшөөрөл, түүний сунгалт, түр ирэгчийн бүртгэл, хасалт, визийн хугацааны сунгал, бүртгэлийн дугаарын олголт, ашиглалт, оршин суух үнэмлэх олгох, хэвлэх, төлбөрийн буцаалтын талаар 8307 иргэнд зөвлөгөө, мэдээлэл өгөв.


Энэ оны долоодугаар сарын байдлаар Монгол Улсад албан болон хувийн хэргээр оршин суух бүртгэлтэй 135 улсын 36483 гадаадын иргэн байна. Үүнээс хөдөлмөр эрхлэгч 20897, хөрөнгө оруулагч 5074, гэр бүлийн зорилгоор 3066, цагаач 1791, суралцагч 3871, хувийн бусад зорилгоор 1122, шашны чиглэлээр 134 гадаадын иргэн аж.

相关新闻