Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, доктор Ж.Энхсайхан МУИС-ийн “Хүндэт доктор” цол хүртэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛУлаанбаатар /МОНЦАМЭ/. МУИС-ийн Олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургуулийн “Хүндэт доктор” цолыг Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, гавьяат хуульч, доктор /Ph.D/ Ж.Энхсайханд олголоо.
Түүний Монгол
Улсын мэргэжлийн сургалт судалгааны ажлыг өндөр түвшинд хөгжүүлэх, олон улсын харилцааны
мэргэжилтэн, судлаач бэлтгэх, МУИС-ийг хөгжүүлэх их үйлсэд үнэ цэнэтэй хувь
нэмэр оруулсныг нь үнэлэн энэхүү цолыг олгожээ.
МУИС-ийн Олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургууль /ОУХНУС/ нь гадаадын эрдэмтэд болон дипломатуудад “Хүндэт доктор” цолыг олгож ирсэн бөгөөд тус сургуулийн Хүндэт доктор цол авсан хоёр дахь Монгол хүн нь Ж.Энхсайхан болсон юм.
Тэрбээр гадаад
албаны боловсон хүчин бэлтгэх, олон улсын харилцааны судлаач бэлтгэхэд МУИС-ийн
Олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургуультай хамтран ажиллаж ирсэн
байна. Мөн олон улсын харилцааны чиглэлийн олон ном, сурах бичгээр
хангасан нь МУИС-ийн хөгжилд үнэтэй хувь нэмэр болсон юм. Доктор Ж.Энхсайхан
илтгэлдээ олон улсын харилцаа улам өргөжин тэлж байгаа өнөө үед Монгол Улсад
олон улсын харилцааны мэдлэгтэй боловсон хүчин бэлдэх нь чухал болохыг онцлон
тэмдэглэв.