Шилдэг эмэгтэйчүүдийн чөлөөт уулзалт боллоо
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭММЗХ-ноос зохион байгуулсан Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан нийгмийн салбар салбарын манлайлагч, шинэ залуу үеийн бүсгүйчүүдийн “Happy Women” чөлөөт уулзалт өчигдөр боллоо.
Уулзалтад Залуучуудын өвлийн II олимпийн наадмын алтан медальт, тэшүүрчин Б.Сумьяа, Реппэр Jennie, Ээлтэй ертөнц төрийн бус байгууллагын тэргүүн Т.Туяажаргал, Анагаах ухааны доктор, “Гранпри” эмнэлгийн ерөнхий эмч Х.Алтанзул, UPS-Монгол” компаний гүйцэтгэх захирал П.Бүрэнзаяа, Жүжигчин Н.Мөнхсоёл, Монгол HD телевизийн хөтлөгч Н.Ариунтунгалаг, “Гүнж” төвийн үүсгэн байгуулагч Ч.Ундрах зэрэг шилдэг 8 эмэгтэй оролцсон бөгөөд аз жаргалтай эмэгтэй гэж хэнийг хэлэх үү, өөрийгөө хэрхэн хөгжүүлэх, чөлөөт цагаа хэрхэн өнгөрөөх ёстой, нийгэмд оролцох оролцоо ямар байх ёстой гэх мэт олон сонирхолтой сэдвээр ярилцсан юм.
Түүнчлэн уригдсан эмэгтэйчүүд өөрийн ажиллаж буй салбарынхаа тухай олон сонирхолтой мэдээлэл хүргэж байлаа. Тухайлбал, Гүнж төв 17 жилийн өмнө байгуулагдаж байсан бөгөөд жилд дунджаар 50-60 охидод тусалдаг байна. Харин “Ээлтэй ертөнц” ТББ-ын тэргүүн Т.Туяажаргал “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг хүнийг өрөвдөх биш дэмжих хэрэгтэй” хэмээн онцолж байв. Мөн үеэр шилдэг бүсгүйддээ МЗХ-ны тэргүүн дээд шагналаар шагналаа.