Эрт илрүүлэг, оношилгооны төвийн барилгын ажил 85 хувьтай үргэлжилж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны наймдугаар сарын 28 /МОНЦАМЭ/. Нийслэлийн Чингэлтэй дүүрэгт Эрт илрүүлэг, оношилгооны төв байгуулж байгаа.
Тус төвийн
барилга угсралтын ажил 85 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна. Энэ төвийг ашиглалтад оруулснаар дүүргийн иргэдэд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг хүртээмжтэй
үзүүлэх боломжтой. Тус барилга нь 1431.61 м.кв талбай, зоорь бүхий хоёр
давхар бөгөөд барилгын дотор засал, гадна тохижилтыг хийж байна. Бүтээн
байгуулалтыг “Мон Хауз” компани гүйцэтгэж, захиалагчийн техник хяналтыг
нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар хийж байгаа аж.