Фронтын сувилагч бүсгүй дэлгэцэнд мөнхрөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2016-03-10 11:06:34

“Хүний сайхан сэтгэл”, “Мандухай сэцэн хатан” киногоор үзэгчдийн танил болсон найруулагч УГЗ Б.Нагнайдоржийн “Тэр жилийн тэр өдөр” уран сайхны кино энэ сарын 15-нд Хүннү моллд нээлтээ хийнэ.

 Энэхүү киног 1945 оны чөлөөлөх дайнд оролцож явсан фронтын сувилагч Д.Норовдаваагийн бодит түүхээс сэдэвлэн  эх орны дайны 70 жилийн ойд зориулан  бүтээжээ. 

Киноны зохиолыг “Суварган цэнхэр уулс”,“Мартагдсан дууль” киноны зохиолыг бичсэн СГЗ, зохиолч С.Пүрэв бичиж, хөгжмийн зохиолчоор МУСТА Б.Ганхөлөг, О.Чинбат  нар ажиллажээ. Харин киноны гол дүр фронтын сувилагч Норжинд СТА жүжигчин Б.Батсумъяа тогложээ.

Фронтын сувилагч Дамбын Норовдаваа нь Хэнтий аймгийн Гал шар сумын уугуул. 1939 оны Халх голын дайн, 1945 оны чөлөөлөх дайнд оролцож байсан юм. Улмаар 1971 онд Олон улсын Сувилахуйн ухааны Флоренс Найтигейлийн хүндэт одонгоор шагнуулсан анхны сувилагч бүсгүй  юм.

Ж.Болор

相关新闻