С.Жавхлан, Т.Баясгалан нарын тоглолтын тасалбар худалдаанд гарлаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГМУГЖ С.Жавхлан, Т.Баясгалан нарын малчдад туслах зорилгоор зохион байгуулж буй “Илгээлтийн эзэд” тоглолтын тасалбар өчигдрөөс худалдаанд гарлаа.
Тэд БСШУЯ-тай хамтран тус аяныг өрнүүлж буй. Аяны хүрээнд хамтарсан тоглолтоо нийслэл болон 21 аймаг, бүх сумын үзэгч, сонсогчдодоо хүргэх юм. Тоглолт Монгол бөхийн өргөөнд энэ сарын 14, 16, 19-ны өдрийн 19.00 цагт болно.
Тоглолтын тасалбар 25 мянган төгрөгийн үнэтэй бөгөөд Монгол бөхийн өргөөний билетийн кассаар худалдаалж байна.
Тоглолтын орлогыг өвөлжилт хүндэрсэн, зудад нэрвэгдсэн айл өрх, малчин түмэнд зориулах аж.
Ж.Болор