"Шинэ зууны илгээлтийн эзэн" аян хоёр дахь жилдээ үргэлжилнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМБаянхонгор аймгийн Залуучуудын холбооноос санаачилсан "Шинэ зууны илгээлтийн эзэн" аян хоёр дахь жилдээ үргэлжлэхээр боллоо.
Төрийн үйлчилгээг малчдад хүргэх, мал төллөлтөд дэмжлэг үзүүлэх, ажилгүй иргэдийг түр ажлын байраар хангах зорилготой тус аяныг аймгийн ЗДТГ хамтран зохион байгуулж байгаа бөгөөд энэ сарын 16-31-нд 14 хоногийн турш үргэлжлэх аж.
Аянаар тус аймгийн 20 сумын малчин өрхэд 400 орчим залуу ажиллах юм. Нэг суманд ажиллах 20 илгээлтийн эзний 50 хувь нь төрийн албан хаагч, үлдсэн хэсэгт нь ажилгүй залуусыг хамруулан цалинжуулахаар болжээ.
Санхүүжилтийг аймгийн ЗДТГ-ын нөөц хөрөнгө болон Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас гаргах гэнэ.
Б.Туул