“PART TIME” сургалтад жүжигчин Л.Баттулга оролцоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
mn_tuul@montsame.mn
2016-03-10 14:56:34

МЗХ-ны дэргэдэх Залуучуудын хөдөлмөрийн төв биржээс зохион байгуулдаг “PART TIME” сургалтын энэ удаагийнхад Гавьяат жүжигчин Л.Баттулга оролцоно.

Залуучуудын хөдөлмөрийн төв бирж нь оюутан залуусын хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх чиглэлээр олон талт үйл ажиллагааг санаачлан хэрэгжүүлж байгаагийн нэг нь цагийн ажлын “PART TIME ” сургалт юм.

Сургалтад одоогоор 7200 орчим залуус хамарч цагийн ажлын дэвтэртэй болсон байна. Сургалт өнөөдөр 15 цагаас МЗХ-ны Залуус танхимд болох аж.

Б.Туул

相关新闻