2091 Сонгуулийн хэсэг ажиллана

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2016-03-11 13:31:57

УБСГ-ын мэдээллийн санд сонгуулийн насны 2 сая 4 мянга 48 иргэн бүртгэлтэй байгаа талаар өнөөдөр Иргэний бүртгэлийн газрын дарга Д.Энхцэцэг мэдээлэв.

Сонгуулийн бэлтгэл ажлыг хангахаар улсын хэмжээнд 2091 сонгуулийн хэсэг байгуулагдан, иргэдийн бүртгэл, мэдээллийг нэтгэх ажлыг өрнүүлж байгаа аж.

Сонгогчийн бүртгэл, мэдээллийг www.burtgel.gov.mn цахим хуудсанд иргэд өөрийн мэдээллээ баталгаажуулах цонх ажиллуулж эхэлжээ. Иргэд уг цахим хуудсанд өөрийн регистрийн дугаараа оруулан мэдээллээ баталгаажуулснаар сонгууль хаяг, регистрийн дугаар буруу байх зэрэг алдаа гарахгүй болж, УИХ-д төлөөллөө бий болгох боломж бүрдэнэ гэдгийг Д.Энхцэцэг дарга мэдээллийнхээ эхэнд онцлон тэмдэглэв.

Тэрбээр, Сонгуулийн тухай хуулийн дагуу 4 дүгээр сарын 30-наас сонгуулийн өдөр дуусах хүртэл шилжилт хөдөглөөнийг түр зогсооно. Одоогоор 11 мянган иргэн шилжилт хөдөлгөөн хийсэн ч тухайн газраа бүртгэлээ хийлгээгүй байна гэсэн тоон үзүүлэлт гарсан. Эдгээр иргэдийг 4 дүгээр сарын 01-нээс өмнө хаягийн бүртгэлээ хийлгэхийг уриалж байна.

Гадаад оршин суугаа иргэдийн саналыг зургадугаар сарын 17-19-нд авна. Эдгээр иргэд сонгуулийн өдрөөс 40 хоногийн өмнө тухайн оронд байгаа Монгол Улсын дипломат төлөөлөгчийн газарт сонгууль өгөх хүсэлтээ өгөх ёстой. Энэхүү ажлыг ГХЯ-ны дэргэдэх Сонгуулийн тов комисс хариуцаж хийх болно.

Ч.Ариунболд

相关新闻