Монголын кино урлагийн шинэ өнгийг “Өртөө” -гөөс үзнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ“Дуудлага”, “Учрал” зэрэг бүтээлийг олны хүртээл болгосон найруулагч Б.Чингүүний адал явдал, хайр дурлалын сэдэвт “Өртөө” уран сайхны кино ирэх сарын 08-нд нээлтээ хийж, кино театруудаар гарна.
Тэрбээр, энэхүү бүтээлээрээ өөрийнхөө түвшнийг ахиулах, сорих, Монголын кино урлагт шинэ хийц, өнгийг бий болгохыг зорьсон хэмээж байна. Галт тэрэг нь цаг хугацаа, хувь тавилантай уралдан, өртөө болгон дээрээс гайхамшигт түүхийг тээдэг. Тиймээс амьдралын өртөө бүрт гайхамшигт учрал тохиож болох талаар өвөрмөц санааг шигтсэн тухай онцолж байна.
Мөн тэрбээр киноны зохиолыг гаргаж, зохиолч Э.Нямдулам, Д.Бямбацогт нар хамтран бичжээ. Туслах найруулагчаар МУСТА, жүжигчин Д.Бямбацогт, ерөнхий зураачаар МУСТА, зураач П.Бэрхээдэй нар тус тус ажиллажээ. Харин киноны гол дүрд МУГЖ Ж.Оюундарь, “SBN” телевизийн хөтлөгч, жүжигчин Б.Батзаяа, жүжигчин Б.Хулан нар тоглосон байна.
Эл бүтээлд залуусын хайр дурлал, тэдэнд тохиолдох олон үйл явдлыг хөндөх ч бүхэлд нь өөр цаг үе, нөхцөлд уран зураг мэт дүрслэлээр харуулах аж.
Ж.Болор