Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвд нэмж 200 үйлчилгээ байршуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ
dotood_editor@montsame.mn
2016-03-12 13:36:51

Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийг Төрийн үйлчилгээний нэгдсэн төв болгон өргөтгөхөөр болжээ.

Нийслэлийн ЗДТГ-аас нийслэлийн хэмжээний 27 байгууллагын 245 төрлийн үйлчилгээ үзүүлэх Төрийн үйлчилгээний нэгдсэн төвийг “Дүнжингарав” худалдааны төвд байгуулан энэ оны нэгдүгээр сараас ажиллуулж буй. Тус төв өдөрт 2880-6480 орчим үйлчлүүлэгч хүлээн авч, үйлчилгээ үзүүлж байна.

ЗГХЭГ-аас тус төвийг өргөтгөж, 200 гаруй үйлчилгээгээр нэмэгдүүлэхээр шийдвэрлэсэн аж. 

Төрийн үйлчилгээний нэгдсэн төв байгуулах ажлын хэсгийг ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт ахалж байна. Ажлын хэсгийн зүгээс Барилга, хот байгуулалтын яам, Зам, тээврийн яам,  Эрчим хүчний яам, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Гааль, татварын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газар зэрэг 13 яам, агентлагийн үйлчилгээг нэмэгдүүлж, ажиллах ажилтны нэрсийг энэ  сарын 15-ны дотор ажлын хэсэгт ирүүлэхийг яамдын Төрийн нарийн бичгийн дарга, агентлагуудын дарга нарт өчигдөр үүрэг болголоо. Мөн энэ сарын 18-ны өдрөөс яам, агентлагуудын ажилтнууд Төрийн үйлчилгээний нэгдсэн төвд байрлан ажиллаж эхлэхийг даалгав.

Б.Туул

相关新闻