“Номоо солилцъё” төслийн бичил номын санг нээв

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2019-01-25 18:09:04

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Иргэдийг номтой нөхөрлүүлэх, ном уншлагыг идэвхжүүлэх, дэмжих зорилго бүхий “2021” төслийг нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдаанаар баталсан. Төслийн хүрээнд хүүхэд залуучуудыг номтой нөхөрлүүлэх, ном унших хотын соёлыг төлөвшүүлэхэд түлхэц үзүүлэх “Бичил номын сан”-г нийслэлийн Хангарди ордны нэг давхарт өнөөдөр нээлээ.


”Номоо солилцъё” бичил номын сангийн үйл ажиллагааг НИТХ, НЗДТГ, Нийслэлийн Соёл, урлагийн газар, Нийслэлийн Боловсролын газар, Д.Нацагдоржийн нэрэмжит хотын төв номын сан, JCI Grand зэрэг байгууллага энэ сараас хамтран хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа юм.

Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд энэхүү төсөл цаашид үргэлжлэх бөгөөд бичил номын санг EБС, Их, дээд сургууль, төрийн байгууллага, хувийн хэвшил, эмнэлэг, цэцэрлэгүүдэд байрлуулах юм. Өөрөө өөртөө үйлчлэх бичил номын санг тодорхой цэгүүдэд байгуулснаар хувь хүн, гэр бүл, байгууллага, хамт олны ном унших дадал зуршлыг нэмэгдүүлэх, өөрийнхөө уншсан номыг бусдад уншуулах, нийтээрээ номонд хайртай байх эерэг хандлагыг бий болгох зорилготой.

“Номоо солилцъё” төсөл нь нэг ном өгөөд нэг ном авах гэсэн энгийн дүрэмтэй. Ингэснээр та ямар ч төрлийн номыг энэхүү номын сангаас унших боломжтой гэсэн үг.

相关新闻