Нийслэлд өнгөрсөн шөнө 2.5 баллын хүчтэй газар хөдөлжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
munkhbaatar@montsame.gov.mn
2019-01-26 13:29:12
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлд өнгөрсөн шөнө 01 цагийн орчимд 2.5 магнитудын газар хөдөлсөн талаар Одон орон, геофизикийн хүрээлэнгийн албаны эх сурвалж мэдээллээ.

Тодруулбал, энэ сарын 26-ны 01.32 цагийн үед Их тэнгэрийн амнаас хойш, Богд уулын орой орчимд 2,5 магнитудын хүчтэй газар хөдөлсөн байна. Газар хөдлөлтийн чичирхийлэл Хан-Уул дүүргийн иргэдэд илүү мэдрэгдэж, ОБЕГ-т энэ тухай мэдэгджээ.

相关新闻