“Их татлага” хамтлаг Токиод тоглолтоо хийв

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2016-03-15 16:18:42

Япон улсад амьдарч уран бүтээлээ туурвидаг Монголын язгуур урлагийн “Их татлага” хамтлаг Токио хотын Сантори танхимд энэ сарын 13-нд бие даасан тоглолтоо толилуулав.

Тоглолтод Монголын нэрт хөгжмийн зохиолчдын болон ардын урлаг, хөөмэйн бүтээлүүдээс гадна хамтлагийн шинээр туурвисан бүтээлүүд эгшиглэсэн юм, Мөн МУГЖ Ш.Даваахүү ая дуугаа өргөж, бүжигчин Г.Бурмаа, Ц.Нарангэрэл нар оролцов. Тоглолтыг нийт 400 гаруй хүн үзэж сонирхжээ.

Дашрамд сонирхуулахад,  “Сантори” танхим нь “Эгшиг дууны эрдэнийн хайрцаг” хэмээн хүндлэгддэг бөгөөд  дэлхийн чансаа дээгүүр уран бүтээлчид хоёр жилийн өмнөөс захиалга өгч тоглодог байна.

Ж.Болор

相关新闻