Дэлгэц, радиогийн шилдэг бүтээлийг шалгаруулна
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГРадио, телевиз, кино, медиа урлагийн чиглэлээр суралцдаг оюутан залуусын дунд дэлгэц, радиогийн шилдэг бүтээл шалгаруулах “Анхны бүтээл-7” наадам ирэх сарын 22-нд болно.
СУИС-ийн Радио Телевиз Медиа урлагийн сургуулийн анхны захирал, Монголын театр, телевиз, киноны нэрт найруулагч Б.Бадрууган агсны нэрэмжит тус наадмыг энэ жил сургуулийн 20 жилийн ойн хүрээнд олон улсын хэмжээнд зохион байгуулахаар болжээ.
Оюутан залуусын авьяас, уран сэтгэмжийг нээн хөгжүүлж, бүтээл туурвих идэвх оролцоог нэмэгдүүлж, оюутнууд бүтээлээрээ дамжуулан бие биеэсээ туршлага судлахад дэмжлэг болж, ажил олгогч, хөрөнгө оруулагчдад оюутнуудын бүтээлийг сурталчилж, ур чадварыг нь таниулдгаараа энэхүү наадам онцлогтой.
Энэ удаагийн наадамд оюутнууд Телевизийн шилдэг бүтээл, Радиогийн шилдэг бүтээл, Шилдэг богино хэмжээний кино, Шилдэг гэрэл зургийн мульти медиа бүтээл, Шилдэг анимейшн, компьютер графикийн бүтээл гэсэн номинацид өрсөлдөх боломжтой.
Наадамд оролцох хүсэлтэй оюутнууд ирэх сарын 1-нийг хүртэл www.sbm.msuac.edu.mn вэб сайтаас мэдүүлгийн хуудас татан авч msuac.sbma@gmail.com цахим хаяг руу илгээх бөгөөд бүтээлийг ирэх сарын 15-нийг хүртэл хүлээж авах аж.
Ж.Болор