Цасаар шуурч, хүйтэн жавартай байхыг онцгойлон анхааруулж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
192@montsame.mn
2019-02-07 14:47:34

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Цаг уур, орчны шинжилгээний газраас ойрын өдрүүдэд цасан шуурга шуурч, хүйтэн жавартай байхыг онцгойлон анхааруулж байна

Өнөөдөр баруун аймгуудын нутаг, төв болон говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр ахиухан хэмжээний цас орж, цасан шуурга шуурч, нутгийн зүүн хэсэгт хүйтэн жавартай байхыг мэдээлж байна. Мөн ОБЕГ-аас гол мөрний мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхааруулж байна.


Гол мөрний мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхааруулж байна


Он гарсаар Онцгой байдлын байгууллагад мөс цөмөрсөн гурван удаагийн дуудлага ирж бүртгээд байна. Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээллээр нэгдүгээр сарын сүүлийн арав хоногийн байдлаар Монгол орны ихэнх гол мөрөнд тогтвортой мөсөн бүрхүүл тогтсон хэдий ч нуурын толио болон голын нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байгаа юм. Иймд мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад аюулгүй хэмжээнд хүрч бэхжээгүй байгаа тул сар шинийн  өдрүүдэд цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах, авто тээвэр хийхгүй байхыг ОБЕГ-аас анхааруулж байна.  

相关新闻