Галын аюулгүй байдлыг шалгаж 465 зөрчил илрүүлжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
boloroo8136@gmail.com
2019-02-12 08:43:10

Улаанбаатар /МОНЦАМЭ/. НОБГ-аас нийслэлийн нутаг дэвсгэрт байршилтай хүн ам олноор цуглардаг, худалдаа, олон нийтийн байгууллагуудын барилга байгууламжуудад гамшгаас хамгаалах болон гал түймрийн улсын хяналтыг хэрэгжүүлэх төлөвлөгөөт шалгалтыг зохион байгууллаа.

Есөн дүүргийн нийт  80 обьектыг шалгаж,  галын аюулгүйн дүрэм, норм, стандартын холбогдох заалтыг зөрчсөн 465 зөрчил илрүүлжээ.

Эдгээр зөрчлийн 75 буюу 16.1 хувийг газар дээр нь арилгуулж, бусад 294 зөрчлийг арилгуулахаар Гал түймрийн улсын хяналтын байцаагчийн эрх зүйн баримт бичгийг байгууллагуудад хүргүүлж, нийт 213 зөрчил буюу 78.5 хувийг арилгуулсан байна. 

Мөн 46 байгууллагын нийт 3650 гаруй хүнд гамшиг болон галын аюулаас урьдчилан сэргийлэх чиглэлээр танхимын сургалт зохион явуулж, Монгол Улсын Гамшгаас хамгаалах тухай, Галын аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнтэй нийцүүлэн гаргасан норм дүрэм, стандартын хэрэгжилтийг хангаж ажиллах мэргэжил аргазүйн зөвлөгөө өгчээ.

相关新闻