"Хүүхдээ сонсох" өдрийг сар бүрийн эхний долоо хоногт тогтмол зохион байгуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
naraa@montsame.gov.mn
2019-02-14 10:57:30

Төв /МОНЦАМЭ/. Төв аймгийн "Гэр бүл, хүүхэд залуучууд"-ын газар 2019 оны ажлын төлөвлөгөөндөө нэгэн шинэ ажил хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Аймгийн засаг даргын санаачилсан энэ ажлыг захирамжаар баталгаажууллаа. Аймгийн Засаг дарга Ж.Батжаргал "Хүүхдээ сонсох" өдрийг сар бүрийн эхний 7 хоногт тогтмол хийж байх шийдвэр гаргаснаа зарласан байна.

Хүүхдээ сонсох өдрийн уулзалтыг Гэр бүл, хүүхэд залуучуудын газраас зохион байгуулах бөгөөд 2019 оны ажлын төлөвлөгөөндөө тусган хэрэгжүүлж эхэлжээ.

Уулзалтыг сургуулийн сурагчдын нас болон цаг үеийн онцлогийг харгалзан  зохион байгуулж байгаа тухай гэр бүл, хүүхэд залуучуудын газрын дарга Д.Бадамцэцэг мэдээллээ.

Энэ сард оролцооны байгууллагын хүүхдүүдтэй уулзах бол  3 дугаар сард охидын уулзалтыг  зохион байгуулахаар товлосон байна.

"Монгол ёс заншил, өв уламжлалаа хадгалъя" уриатай "Хүүхдийн чуулган"-ыг 2018 оны 10 дугаар сард аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын газраас зохион байгуулжээ. Энэ уулзалтын үеэр аймгийн Засаг дарга Ж.Батжаргал хүүхдийн төлөө зөвлөлийн даргын хувьд дээрх ажлыг санаачилснаа танилцуулсан юм.


相关新闻