Цагдаа нар өөрсдийн санаачилгаар хог цэвэрлэлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙӨвөрхангай аймаг дахь Цагдаагийн газрын бие бүрэлдэхүүн болон жолооны сургалт эрхэлдэг аж ахуй нэгжүүд хамтран хог хаягдал цэвэрлэх ажлыг зохион байгууллаа.
Тодруулбал Замын цагдаагийн тасгийн хамт олноос санаачлан Монгол түмний морины шүтээн, Аав хайрхан, Арвайн тал зэрэг газрын хог хаягдлыг цэвэрлэж, цуглуулсан хогио ангилан хоёрдогч түүхий эд болгон тушаажээ.
Олсон ашгаараа амьдралын түвшин доогуур өрх толгойлсон эмэгтэйчүүдэд будаа гурил, аргал зэргийг худалдан авч өгсөн байна.
Өвөрхангай Б.Батчимэг