Циркийн жүжигчид 5 цомын баяраа тэмдэглэнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГМонголын Үндэсний циркийн жүжигчид өнгөрсөн 6 сарын хугацаанд олон улсын дээд зэрэглэлийн циркийн тэмцээнээс нийт 5 цом хүртжээ. Тэд энэхүү амжилтаа Монголын үзэгчидтэйгээ АСА циркт энэ сарын 19-ний өдөр хуваалцахаар боллоо.
“Гурван алтан, хоёр цомын тоглолт” хэмээх тус тоглолтод жүжигчид олон улсын наадмаас шагнал хүртсэн шилдэг үзүүлбэрүүдээ толилуулах юм.
Т.Номуунбаатар ахлагчтай жүжигчид ОХУ-ын Идол тэмцээнээс мөнгөн цом, Испанийн тэмцээнээс алтан цом, ОХУ-ын Ижевскийн тэмцээнээс алтан цом, БНХАУ-ын Вучиао тэмцээнээс Б.Золбаяр ахлагчтай жүжигчид мөнгөн цом, Францын Масси тэмцээнээс Ц.Пүрэвжаргал ахлагчтай жүжигчид алтан цом тус тус хүртээд байгаа юм.
Ж.Болор