Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид тэгш ойтой сумдын товыг тогтоолоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙАрхангай /МОНЦАМЭ/. Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид хуралдаж, нийт есөн асуудлыг хэлэлцсэн. Үүнээс аймгийн түр хамгаалах байр байгуулах тухай болон Цэнхэр сумын ЕБС-ийн 60 жилийн ойг тэмдэглэх тухай асуудлыг дараагийн хуралдаанаар хэлэлцэхээр хойшлуулж, бусад долоон асуудал хэлэлцэн баталлаа.
Үүнд, аймгийн ОБГ-ын гал унтраах, аврах 51-р ангийн 50 жилийн ойг 7 дугаар сард тэмдэглэхээр, Ихтамир сумын Хойд Тамир гадаргын ус судлалын харуул байгуулагдсаны 60 жилийг ойг 9 дүгээр сарын 27, 28-нд, Ихтамир сумын Соёлын төв байгуулагдсаны 60 жилийн ойг 9 дүгээр сарын 25, 26-нд, Ихтамир сумын хүүхдийн цэцэрлэг байгуулагдсаны 60 жилийг 9 дүгээр сарын 20,21-нд тэмдэглэхээр тогтлоо. Мөн Төвшрүүлэх сумын ЕБС байгуулагдсаны 80 жилийг ойг 7 дугаар сарын 17, 18-нд, Төвшрүүлэх сумын хүүхдийн цэцэрлэг байгуулагдсаны 60 жилийн ойг 7 дугаар сарын 14, 15-нд, Хашаат сумын Соёлын төв байгуулагдсаны 70 жилийн ойг 7 дугаар сарын 15-нд тус тус зохион байгуулахаар товложээ.