Музейн нээлттэй өдрүүдээр 600 орчим хүн үнэ төлбөргүй үйлчлүүллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙАрхангай /МОНЦАМЭ/. "Музейн нээлттэй өдөр"-үүд зохион байгуулах тухай БСШУС-ын сайдын 2018 оны А/71 тушаалын дагуу энэ сарын 01-03-ны өдрүүдэд 10.00-17.00 цагийн хооронд Архангай аймгийн Музей иргэдэд нээлттэй, үнэ төлбөргүй үйлчиллээ.
Тус хамт олон нь соёлын биет өвд тулгуурлан хүүхэд, залуучуудад монгол ахуй, өв соёлыг өвлүүлэх, эх оронч үзэл төлөвшүүлэх, нийгмийн хөгжилд музейн оруулах хувь нэмрийг нэмэгдүүлэх зорилгоор үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд монгол тоглоом наадгайн танхимыг нээн ажиллуулж байна.
Энэ өдрүүдэд 580 гаруй том хүн, хүүхэд аймгийн музейн шашин, түүх, урлал болон угсаатны 1, 2-р танхимын нийт 3000 гаруй үзмэрийг үзжээ