Олон улсын стандартад нийцсэн мэргэжлийн хөтөч гэрчилгээг 18 хүн гардлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
dusem11@yahoo.com
2019-03-07 14:14:25

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Монголын Мэргэжлийн хөтөч, тайлбарлагчдын холбоо хамтран чадварлаг хөтөч, тайлбарлагч бэлтгэх сургалтыг үе шаттай зохион байгуулж байна.


Уг сургалтын хоёрдугаар ээлжийн сургалт гуравдугаар сарын 6-нд дуусаж, 33 хүн хамрагдсанаас 18 нь олон улсын стандартад нийцсэн мэргэжлийн хөтөч, тайлбарлагчийн гэрчилгээ гардан авлаа. Дараагийн сургалт энэ сарын 11-ний өдөр эхлэх юм байна.

相关新闻